21 насандаа 21 аймгийг тойрсон аялагч бүсгүй
Анх 12 настай байхдаа “30 нас” хүрэхээсээ өмнө биелүүлэх мөрөөдлөө бичиж тэмдэглэсэн. Мөрөөдлийн маань хамгийн эхэнд эх орноо тойрч, 21 аймгаараа аялах байсан. Аялах сонирхол маань мөрөөдөл, зорилго болсон. Дараа нь ажил амьдрал маань болоод явж байна. Би зөвхөн алхалт, аялал гэлтгүй ууланд авирах сонирхолтой.



















