Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн хувьчлалыг цуцаллаа
Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 2015 онд өртэй нь хувьчилж, өнөөдрийн байдлаар эзэнгүй шахам байна. Хуулийн байгууллага үүнийг шалгаж, хувьчлахад хууль зөрчсөн, хувьчилсаны дараа гэрээний үүргээ биелүүлээгүй учраас хувьчилсан шийдвэрээ хүчингүй болгох санал ирсэн. Энэ дагуу яамдаас санал авч, хувьчлалыг хүчингүй болголоо.



















