Шойгугийн бие муудсан гэв
Шойгуг үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа мэтээр мэдээлж байгаа ч үнэндээ эмнэлэгт хэвтсэн талаарх мэдээллийг төрөл бүрийн эх сурвалжууд дамжуулсаар байна.
Шойгуг үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа мэтээр мэдээлж байгаа ч үнэндээ эмнэлэгт хэвтсэн талаарх мэдээллийг төрөл бүрийн эх сурвалжууд дамжуулсаар байна.
Тусламжийн хувцсанд улсаараа дугаарлав. "Японоос ирсэн 20 тонн хувцсыг зорилтот бүлгийн иргэдэд үнэгүй тараана" гэсэн зар хоёр хоногийн өмнө цахим орчинд цацагдсан. Уг мэдээллийг авсан иргэд өчигдөр буюу гуравдугаар сарын 27-нд Дэнжийн 1000 авто баазын ойролцоох өрхийн эмнэлгийн ар талын авто угаалгын газар өглөөний 06.00 цагаас эхлэн уртаас урт дараалал үүсгэжээ.Тодруулбал, Монгол бөөгийн-Гэр музей Буянт дэнж ТББ-аас уг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд цуглуулсан хувцсыг иргэдэд үнэгүй тараах гэж буй нь энэ аж. Гэвч иргэд олноор цугларсан учир тухайн хэсэгт авто замын түгжрэл үүсэж, хувцас тараах үйл ажиллагааг зохион байгуулахад хүндрэлтэй болсон байна. Улмаар тус байгууллагаас тусламжийн хувцсыг өрх, дүүргээр нь дамжуулж тараахаар болсон талаараа мэдэгдсэн.
Түүнчлэн Барууны зарим орны төрийн тэргүүнүүд Байдены мэдэгдлийг дэмжихээс татгалзсан байна. Мөн Путинтэй холбоо харилцаатай байгаа цөөн улс төрчдийн нэг болох Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украин руу түрэмгийлсэнтэй холбоотойгоор үг, мэдэгдлээр дайн өдөөхөөс түтгэлзэхийг уриалжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын сэтгүүлчдэд ярилцлага өгчээ. Харин энэ ярилцлагыг Орост хэвлэн нийтлэхийг хориглосны дээр Зеленскийгээс ярилцлага авсан сэтгүүлчдийг шалгахаар болсон байна. Зеленскийн ярилцлагыг ВВС агентлагаас авсан эх сурвалжтайгаар товчлон хүргэе.
МҮОХ-ны Гишүүдийн хурлаас зарласан ээлжит чуулган өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдөр болно. Ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 44 цэгт 44 багийн 178 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
Оросын арми агаараас довтолж байгаагийн улмаас Украины хотууд сүйдэж, Украины эрх баригчид агаарын орон зайг хаах, эсвэл Оросын бөмбөгдөлтөөс хамгаалахын тулд онгоц, танк, агаараас эсэргүүцэн хамгаалах систем өгөхийг дэлхий нийтэд хандан уриалсаар байна. Харин одоогоор дэлхийн аль ч орон ийм зэвсэглэлийг Украины талд өгөөгүй аж.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 73 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 44 нь Улаанбаатарт, 29 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 378 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 13 хүний биеийн байдал нэн хүнд бол 74 хүн хөнгөн байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 4, II тунд 11, III тунд 115, IV тунд 132, нийт 262 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.4 хувь байна.
Allegro галт тэрэг нь Оросын төмөр замтай хамтарсан, Финляндын компанид харьяалагддаг бөгөөд Оросын төмөр зам АНУ-ын хоригт багтсан юм.
Танкерууд дундаас 380 метр урттай, 441,5 мянган тонн ачаа тээвэрлэх чадвартай энэ хөлөг хамгийн аварга нь. Энэ төрлийн онгоцыг нийтдээ дөрвийг үйлдвэрлэсэн байна. Үүнээс хоёр нь одоо ашиглагдаж байгаа бол хоёр нь хөвөгч тавцан байдлаар ашиглагддаг аж.
Түүнчлэн тэрбээр өнөөгийн нөхцөл байдлаас гарах хоёр гарц байгаа нь Европын холбооноос хүнсний бүтээгдэхүүний экспортод тавьсан хоригуудыг цуцлах, АНУ, Канад дахь хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх явдал хэмээн мэдэгдсэн байна
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг өөрийнх нь эсрэг үгсэн хуйвалдсан хэмээн буруутгаж, шүүхэд өгчээ.
Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгууллаа. Хяналт шалгалтад 611 барилга, байгууламжийг хамруулан гал түймэр гарч болзошгүй 3439 зөрчил дутагдлыг илрүүлж, 649 зөрчлийг газар дээрх арилгуулсан юм.
ОХУ-ны Элчин сайдын яамны албан ёсны хуудаст өчигдөр "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдэв.
Оросын цэргүүд Украин дахь гадаадын хөлсний цэргүүдийг бэлтгэдэг өөр нэг баазыг устгасан гэж Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдээлжээ.
Мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бус хорогдлын мэдээг долоо хоног бүрийн пүрэв гаригт орон нутгаас хүлээн авч, баасан гаригт нэгтгэн мэдээлж байна. 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар төллөвөл зохих 27.9 сая хээлтэгчийн 13.8 хувь буюу 3.8 сая нь төллөж, 3.8 сая төл хүлээн авч, төл бойжилт 99.2 хувьтай үргэлжилж байна.
“Хот, хөдөөгийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ үеэр Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Улаанбаатар хотод есөн үйл ажиллагаа бүхий нийт 26 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг танилцууллаа.