Засгийн газар 3 хувийн хүүтэй, 400 тэрбум төгрөгийн зээл гаргалаа
Засгийн газраас тариаланчид болон малчдад зориулан 400 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй хөдөө, аж ахуйн зээлийг гаргалаа. Үүний 100 тэрбумыг газар тариалангийн эргэлтэд, 50 тэрбумыг хүнсний ногоочдод олгоно. Мөн ноос бэлтгэлд 25 тэрбум, арьс ширний бэлтгэлд 15 тэрбум, ноолуурын үйлдвэрүүдэд 150 тэрбумыг олгох аж.



















