Украин дахь Монгол иргэн: Метроны хонгилд нуугдаж байна
Харьков хотод хоргодох байр байхгүй. Агаарын дайралт эхэлснээс хойш хүмүүс метронд нуугдаж байгаа. Бид ч метронд сууж байна. Манай хотод Монгол оюутнууд суралцдаг. Харьков хотод суралцдаг Монгол оюутнууд нэгнийдээ цуглараад хамт байгаа юм байна. Утасны сүлжээнд нь доголдол үүссэн учраас ярих боломжгүй байгаа. Тийм учраас “метронд, аюулгүй газар ороорой” гэж зурвас бичсэн. Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консулаас холбогдож “Украины нийслэл Киевд ирэх боломж байна уу” гэж асуусан. Бидэнд метроноос гарах боломж алга. Гадагшаа гарах боломжгүй. Харьков хотоос гарах хөдөлгөөнийг хаасан. ОХУ-ын танк манай хот руу ороод ирсэн гэх мэдээлэл сая ирлээ



















