Он гарсаар НМХГ-т нийт зургаан осол бүртгэгдсэн. Үүнээс 5 хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой осол бол нэг нь лифттэй холбоотой осол байна. Тухайн ослууд Зөрчлийн тухай хуулиараа цагдаад бүртгэгдээд, мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчид ажил үүргийн хүрээнд оролцоод явж байгаа. Он гарсаар НМХГ-аас мэргэжлийн холбогдох байгууллагуудад бүх чиглэлийн зөвлөмж хүргүүлсэн. Нийт 2800 гаруй лифт эзэмшигч байгууллага, 696 лифт ашиглагч, эзэмшигч иргэн, ААН-үүдэд мэдэгдэл хүргүүлсэн. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 260 барилга байгууламжийн захиалагч, гүйцэтгэгч аж ахуй нэгжид зөвлөмж, мэдэгдэл хүргүүлсэн.