Э.Жамуха: Энэ хичээлийн жилд сурагчдаас Монгол хэл, бичгийн шалгалт авах боломжгүй
Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн гэж заасан байдаг. Эндээс Монгол хэл гэж юу вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ асуултны хариултыг Монгол хэлний тухай хуулиас хайх хэрэгтэй байх. Монгол хэлний тухай хуулинд Монгол хэл гэдэг тодорхойлолтыг оруулж өгсөн. Тодорхойлолтыг нь яаж ч уншсан Монгол хэл гэж Монгол хэлийг хэлнэ гэсэн тодорхойлолт байна.



















