Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасгийг бүрэн шинэчилжээ
Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй 2013 оноос эхлэн хэрэгжсэн "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр" (ЭМСХХ)-5" төсөл "Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах" чиглэлээр Төв болон Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Бүсийн Оношилгоо эмчилгээний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нийт 27 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад амжилттай хэрэгжүүлэв. Ийнхүү өнөөдөр АХБ-ны дэмжлэгээр ариутгалын тасаг ийнхүү ашиглалтанд орлоо.



















