Цахилгаан станцууд дэлбэрэхдээ тулчихаад байхад малын хашаа чухал уу
Азийн хөгжлийн банк зээлийн зориулалтаа өөрчлөхгүй гэнэ. Анхнаас нь малын хашаанд бус эрчим хүчний салбартаа хөрөнгө татах ёстой биш үү. Эрчим хүчний салбар хэзээ мөдгүй дэлбэрэхдээ тулж, арай ядан ажиллаж байгааг үе үеийн Засгийн газар мэдэхийн дээдээр мэддэг. Өөрөөр хэлбэл гадны хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн судалгаа эхэлсэн цагаас эрчим хүчний салбар руу чиглүүлэх боломжтой гэсэн үг.



















