Дархлаажуулалтын IV тунгийн хамрагдалт 5.3 хувь байна
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 35, II тунд 71, III тунд 413, IV тунд 505, нийт 1024 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.6 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.3 хувь байна.


















