Б.Сайнбаяр: Баян-Өлгий, Ховдын боомтоор гарал үүсэл нь тодорхойгүй шатахууныг оруулж ирж байна
Чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн яаж орж ирж байгаа талаар судалсан. 2021 он гаалийн мэдээг харахад нефтийн нэмэлт бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр орж ирэх тоо хэмжээ 30-40 дахин багассан. Тэгвэл энэ бүтээгдэхүүн хаанаас орж ирж байгааг судлаад үзвэл Баян-Өлгий, Ховдын боомтуудаар орон нутгийн хэлэлцээрийн дагуу гарал үүсэл нь тодорхойгүй шатахууныг оруулж ирээд хот руу зөөж байна.


















