ЭМЯ: Халдварын тохиолдол 488 болон нэмэгдэж, хоёр хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд 488 тохиолдол батлагдсан байна. Үүний 360 нь Улаанбаатарт, 100 нь орон нутагт, 28 нь зөөвөрлөгдөн бүртгэгдлээ. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нэг нас баралт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2179 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 26 хүний биеийн байдал нэн хүнд байна.



















