КОВИД-19: Шинээр 694 тохиолдол батлагдаж, 1 нас баралт бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 694 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 428 нь Улаанбаатарт, 266 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай 1 нас баралт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8027 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2223 нь хөнгөн бол 83 хүний биеийн байдал нэн хүнд байна.



















