Шүүхээс Э.Одбаярыг 100 мянган төгрөгөөр торгосныг хүчингүй болгожээ
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалган шийдвэрлэх мэргэжил арга зүйн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнаас зөрчил холбогдогч Э.Одбаярт Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “...Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих...” зөрчил үйлдсэн гэж 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр №6506, №6507 дугаартай шийтгэлийн хуудсуудаар тус тус 100 /нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.


















