КОВИД-19: Шинээр 328 тохиолдол батлагдаж, 3 нас баралт бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд 328 тохиолдол батлагдсан байна. Үүний 119 нь Улаанбаатарт, 84 нь орон нутагт, 125 нь зөөвөрлөгдөн бүртгэгдлээ. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт 3 бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2207 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 42 хүний биеийн байдал нэн хүнд байна.


















