УИХ дахь байнгын хороод хуралдана
Өнөөдөр ажлын хэсгүүд болон байнгын хороодын хуралдаан болно.
Өнөөдөр ажлын хэсгүүд болон байнгын хороодын хуралдаан болно.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 20, суурин 52, түр 27 цэгт 101 багийн 434 эмч, ажилтан ажиллаж, 5728 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвүүдэд 27 түр цэг ажиллаж байна. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины нэмэлт тунд хүмүүсийг олноор нь яаран хамруулах шаардлагагүй, түүнчлэн нэмэлт тунд хамруулснаар сөрөг үр дагавар гарч болзошгүй гэнэ.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд сайн нөхөртэй учирна хэмээжээ.
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
УИХ-ын дарга Г.Занданшатар Шүүхийн сахилгын хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүн хийгээд шүүх байгууллагын нэр хүндийг сэргээх, иргэн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах улмаар улс орны хөгжлийн олон асуудлыг шийдэх гарц Та бүхнээс хамаарна. Сүүлийн зургаан жилийн социологийн судалгаагаар дөрвөн хүн тутмын гурав нь шүүхийн байгууллага, шүүгчдэд итгэх итгэл буурсан гэж гарсан.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Эрээн хот доторх хөдөлгөөнийг энэ сарын 20-ноос эхэлж хэвийн байдалд шилжүүллээ. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагыг иргэд болон ААН байгууллагуудад тавьж байгаа. Тодруулбал, амны хаалт тогтмол зүүх, биеийн дулаан хэмжих, 10-аас дээш хүнтэй хурал цуглаан уулзалт зохион байгуулахгүй байх гэсэн шаардлагуудыг тавьж байна. Олон нийтийн саун, бассейн, кино театр зэргийг нээгээгүй байгаа.
Энэхүү "гурван талт түншлэл" -ийг Хятад улс түүний бүс нутгийн нөлөөлөл, тэр дундаа Өмнөд Хятадын тэнгис дэх нөлөөллийг сөрөн зогсох оролдлого гэж хүлээж авна хэмээн шинжээчид үзэж байна
Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнэ тогтворжуулах төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл өнөөдөр хуралджээ.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн томоохон зах, худалдааны төвүүд, оюутны байруудад вакцин хийж эхэлсэн. Нийтдээ 24 түр цэгийг байгуулж, нэмэлт тунгийн дархлаажуулалт хийж байна. Тэдгээр цэгүүд тухайн зах, худалдааны төвийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Мөн их, дээд сургуулиуд дээр дархлаажуулалтын цэг ажиллуулж байгаа. МУИС, МЗХ дээр цэг ажиллуулж байсан бол ШУТИС, ХААИС-д вакцинжуулалтын цэг нээж байна.
Энэ хэрэг 11 дүгээр сарын 21-ний ням гарагт болжээ. Уокеш хотод зул сарын парад болох үеэр машин хурдтайгаар хүмүүс рүү дайрсан байна.
Цар тахлын өвчлөл буурч байгаа ч өдөр бүр 10 гаруй хүнийхээ амийг аварч чадахгүй байна. Эрүүл мэндийн тогтолцоо иргэдийн хүсч байгаа хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байна. Энэ онд 2019 оны улсын төсөвтэй харьцуулахад эрүүл мэндийн салбар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлд зарцуулж буй төсвийнхөө хөрөнгийг 3.1 хувиар бууруулсан байна. Хүнд хэцүү нөхцөлд төсвийг нь нэмэхийн оронд 22.7 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Энэ хэмнэгдсэн мөнгө нь тэвчиж болох барилга байгууламжийн зардал, ялангуяа хөшөө дурсгалын санхүүжилтэд шилжиж хуваарилагдсан байна. Төрийн бодлого цэгцтэй биш байгаагийн тод илрэл.
Нийгмээс маш их хүчтэй шүүмжлэл ирж байгаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч тодорхой хүмүүсийг дуудаж уулзан, тодорхой чиглэл өгсөн. Энэ дагуу Засгийн газар энэ хөрөнгийг царцаах нь зүйтэй гэдэг шийдвэрийг ойрын үед гаргая гэж байна. Энэ хөрөнгийг Эрүүл мэндийн салбарт зарцуулах нь зөв гэж үзэж байна. Засгийн газар ойрын үед мэдээлэл хийх байх.
Тэрбээр хилийн дурсгалын баганад Монгол Улсын Төрийн сүлдийг тогтоож, гэрэгэд гарын үсэг зурлаа.
Pipistrel Velis Electro цахилгаан онгоц нь хоёр хүртэлх гишүүнтэй экипажийг багтаах чадвартай. Хэсэг хугацаанд туршсаны дараа энэ онгоцыг Данийн энгийн иргэдэд танилцуулахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Якоб Стаусхольмтой хоёр удаа цахим уулзалт хийж байсан юм.
Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцны нэмэлт тунгийн дархлаажуулалтыг улс орон даяар идэвхжүүлэх чиглэлийг өгөөд буй.
Францад коронавирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдэж, тахлын тав дахь давлагаа эхэлсэн гэж эрх баригчид нь хүлээн зөвшөөрч байгаа талаар Францын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Габриэль Атталь мэдэгджээ.
ХӨСҮТ, УБТЗ-ын Төв эмнэлэг хамтарч дархлаажуулалтын хөдөлгөөнт цэгийг байгуулжээ.