Байнгын хороод хуралдана
Өнөөдөр УИХ-ын ажлын хэсэг болон байнгын хороод хуралдана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Өнөөдөр УИХ-ын ажлын хэсэг болон байнгын хороод хуралдана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 36 баг, суурин 36 цэгт 81 багийн 307 эмч, ажилтан ажиллаж, 4148 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын асуудлыг эцсийн байдлаар 10 дугаар сарын 15-ны өдөр Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан. Хурлаар 96.8 хувийн гүйцэтгэлтэй гарч, өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж үзэж байна. Тус ажлын хүрээнд нийт 998 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
2021 он гарсаар дөрвөн төрлийн мал амьтны гоц халдварт өвчин бүртгэгдсэн. Тодруулбал, шүлхий, бог малын мялзан, хонины цэцэг, үхрийн арьс товруутах гэсэн дөрвөн төрлийн мал амьтны гоц халдварт өвчин бүртгэгдлээ. Үүнээс үхрийн арьс товруутах өвчнөөс бусад нь өмнө бүртгэгдэж байсан. Өөрөөр хэлбэл, үхрийн арьс товруутах өвчин нь энэ жил анх удаа манай улсад бүртгэгдэж байгаа бөгөөд наймдугаар сард Дорнод аймгийн Дашбалбар суманд анх илэрсэн. Уг өвчин нь өнөөдрийн байдлаар зүүн талын гурван аймагт бүртгэгдээд байна.
Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Халх голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
О.Бархасбадид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Түүнчлэн дунд сургуулиудын зургадугаар ангиас дээш ангийн сурагчид амны хаалт зайлшгүй зүүх журам хүчингүй болсон байна.
2021 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 330 га газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлээд байна
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргыг томилох асуудал одоо ч шийдлээ олоогүй байна.
Цар тахал дэгдсэнээс хойш энэ улсад нийтдээ 351 889 хүн халдвар авч, 2766 хүн халдварын хүндрэлийн улмаас нас баржээ.
2019 онд баталсан УИХ-ын 92 дугаар тогтоолд шаардлагатай гэж үзвэл 2015 оны Дубайн гэрээг хүчингүй болгох, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг тусгасан юм.
2019 онд Суданд мөн л цэргийн эргэлт гарч, энэ үеэр Ерөнхийлөгч Омар аль-Баширыг түлхэн унагаж байлаа.
Нүүрс олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд хамтран энэ талаар Сангийн яаманд шаардлага хүргүүлээд байна.
Хятадын үйлдвэрлэлийн хэмнэл удааширсаны улмаас төмрийн хүдрийн үнэ унасан талаар Регнум агентлаг мэдээлжээ.
Манай улсын экспортын гол боомтуудын нэг Шивээхүрэн боомт хаалттай байна.
БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар гарч, боомт хаагдсанаас манай улсын экспорт, импорт зогсоод байна.
Хятадад сүүлийн үед дахин коронавирусийн халдварын дэгдэлт гарч, шинэ тохиолдлуудын ихэнх нь Монголтой хиллэдэг Эзнээ хошуунд гарсан юм. Чухамхүү энэ бүс нутгаас үүдэлтэй халдварын тархалт нэмэгдсэн тул Эзнээ хошууг хөл хорионд оруулжээ.
15 дахь тохиолдол өчигдөр бүртгэгдсэн байна. Улмаар оршин суугчдыг PCR шинжилгээнд хамруулж байгаа. БНХАУ халдварын өндөр эрсдэлтэй болон дунд эрсдэлтэй гэж ангилж байгаа бөгөөд Эрээн хот дунд эрсдэлтэй бүсэд харьяалагдаж байна. Коронавирус халдварын сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 21 хоногийн дотор дахин халдвар бүртгэгдэхгүй бол хөл хорионы дэглэмийг сулруулах, цаашлаад хил нээх асуудал яригдах гэнэ. Өөрөөр хэлбэл, Эрээн боомтыг 21 хоногийн дараа буюу ирэх сарын дундуур нээх магадгүй байна.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа.