Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын шинэ барилга ашиглалтад орлоо
Энэ өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын шинэ барилгыг ашиглалтад орууллаа. Ёслолд УИХ-ын гишүүн Г.Ганболд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан болон бусад албаны хүмүүс оролцов.

















