Говь-Алтай аймагт шүлхий өвчин гарч, хорио цээр тогтоожээ
Говь-Алтай аймгийн хэмжээнд мал амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан аравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал, тус аймгийн Шарга сумын Улаантуг, Тайшир сумын Хуримт, Есөнбулаг сумын Рашаант багт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдож тархалтын хүрээ нэмэгдэж байгаа аж.



















