Л.Энх-Амгалан: Хичээлийн шинэ жилийг 09 дүгээр сарын 01-нд эхлүүлнэ
Ерөнхий боловсролын сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01-нд эхэлнэ. Хүн амын ихэнх хэсгийг вакцинжуулсан. Мөн цэцэрлэг, сургуулийн багш нар дархлаажуулалтад хамрагдсан, 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалт 60 хувьд хүрсэн учраас хичээлийн шинэ жилийг хугацаанд эхлүүлэх шийдвэрийг гаргасаныг салбарын сайд танилцууллаа.



















