Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 8 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Хэнтий нурууны арын Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдэж Сэлэнгэ, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Идэр, Тэс, Хэрлэн, Халх, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-50 см давсан байна. Харин Орхон, Улз голууд үерийн аюултай түвшинг 25-30 см даван хүчтэй үерлэж байна.


















