Энэ сарын эхнээс шатахуун импортлогч ААН-үүд шатахууны үнээ литр тутамд 300 төгрөгөөр нэмж, АИ-92 авто бензин 1750 төгрөгийн үнэтэй болсон. Мөн долдугаар сарын 30-нд дахин АИ-92 авто бензиний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж, 2050 төгрөг боллоо. Ингэсээр өнгөрсөн долдугаар сард АИ-92 авто бензиний үнэ нийт 600 төгрөгөөр нэмэгдсэн юм. Шатахуун импортлогчид дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жил тасралтгүй өсч байгаа учир үнээ нэмэх зайлшгүй шаардлага үүссэн гэж тайлбарлаж байгаа. Тэгвэл бензиний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор такси үйлчилгээний үнэ нэмэгджээ. Тодруулбал, км тутамд 1000 төгрөг байсан такси үйлчилгээний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдэж, км нь 1300-1500 төгрөг болжээ.