Монгол Улсын 802 иргэн коронавирусийн халдвараар нас барлаа
Коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас гаргалаа. Энэ өдөр 1 231 шинэ тохиолдол батлагдаж, 60-80 насны зургаан хүн нас барлаа. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 161 575, нас баралт 802 боллоо.



















