Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурал өнөөдөр /2021.06.03/ болжээ. Уг хурлаар салбарын гурван багц асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Тодруулбал, “Амины орон сууцны барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам” “Барилгын эрчим хүчний хэрэглээгээр гэрчилгээжүүлэх журам” мөн “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, Барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын төслийг хэлэлцэж сайдын зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.