Орон нутгийн халдварын нөхцөл байдал хүндэрч эхэллээ
Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа хийж, иргэдтэй уулзаж хөндлөн гулд давхиж байгаа. Ингэхдээ зарим нь амны хаалтгүй, тэврэлдэж, гар барьж нэг дор олноор цугларч байна. Халдвар хамгааллын дэглэм хаачив. Хатуу хөл хорио тогтоож, өнөөдрийг хүртэл тэссэн бидний зүтгэл хаана байна. Халдвар хамгааллын дэглэм баримтлах журмын хэрэгжилт хаана байна.


















