ЭМЯ: Шинээр 785 тохиолдол батлагдаж, 75 хүн эдгэрлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд 8000 сорьцод шинжилгээ хийснээс 785 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 55 852 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 729 нь Улаанбаатар хотод, 56 нь орон нутагт байна. Тодруулбал, Орхонд 8, Сэлэнгэд 2, Төв аймагт 16, Сүхбаатарт 18, Дорнод аймагт 1, Архангайд 6, Хөвсгөлд 1, Ховд аймагт 2, Булганд 2 тохиолдол тус тус батлагдлаа

















