С.Эрдэнэ: Х.Баттулгатай үгсэн хуйвалдаж, АН-ыг чадамжгүй мэт харагдуулах жүжгээ зогсоо
АН-ын С.Эрдэнийн, Ц.Тувааны хоёр талцал үргэлжилсээр байгаа. М.Тулгат даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнийг нэр дэвшигчээр СЕХ бүртгэсэн. Харин О.Цогтгэрэл даргатай АН-аас нэр дэвшигч Н.Алтанхуягийг СЕХ бүртгээгүй бөгөөд УИХ дахь АН-ын бүлэг долоо дахь өдрөө Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа юм. Өнөөдөр АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Эрдэнэ мэдэгдэл АН-ын гишүүд, дэмжигчдэдээ хандан мэдэгдэл хийлээ



















