Хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 03-нд Хэнтийн нутаг, Дундговийн зүүн, Дорноговийн хойд, Сүхбаатар, Дорнодын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.



















