УИХ-ын гишүүд сургуулиудын "Үдийн хоол"-ны хэрэгжилтийг шалгалаа
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны тогтоолоор байгуулсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр /2021.05.12/ Баянзүрх дүүрэг дэх захын хорооллын ерөнхий боловсролын 79, 14 дүгээр сургуулиудад ажиллав.


















