ШУУД: 55 хүнээс халдвар илэрлээ
Хоёрдугаар сарын 21-ний өдөр нийтдээ 36903 хүнд шинжилгээ хийхэд 55 хүнээс covid-19 илэрлээ. Эдгээр 55 хүний 24 хүн нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ээс илэрсэн бол бусад нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал байлаа. Нийтдээ 102 тохиолдол "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ээс илэрлээ. Улаанбаатар хотод нийтдээ 1852 тохиолдол бүртгэгдлээ.
















