ВИДЕО: Гэрлэлт хэт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг
Өнөөдөр эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс даруй 10 насаар бага болсон. Энэ нь буруу хоололттой, таргалалт, архидалт, нойргүйдэлтэй холбоотой. Бид архидалтын эсрэг арга хэмжээ эрчүүд дээрээ авахгүй бол энэ үзүүлэлт улам өснө. Зөв цагтаа унтахгүй, шөнийн 02:00 цагт гэртээ орж ирдэг. Нойр ходоод дотор нь цэвэрлэгээ хийх цагт монгол эр хүн архи ууж, пицца, хорхог идээд байж байдаг. Үүнээс болж бид удахгүй маш олон бэлбэсэн эмэгтэйчүүдтэй улс болох нь. Хэт таргалалттай түвшинд манай эрчүүд бараг бүгд хамрагдаж байна.
















