Өмнөговь аймагт газар хөдөлж иргэдэд чичирхийлэл мэдрэгджээ
Тодруулбал, тус аймгийн Номгон сумын Богт багийн “Хөх толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 86 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 196 км-т, 02.23-ны өдрийн 07:47 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Номгон сумын Засаг даргын орлогч болон тухайн газар нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэсэн байна.


















