Ө.Ган-Өлзий: Хохирогч хүүгийн сэтгэлзүй хүнд байгаа
Цагдаагийн байгууллагын шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Тухайн үед хохирогч гэгдэх хүүгийн сэтгэлзүй хүнд байсан. Эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, шаардлагатай арга хэмжээг авсан. Одоо Хүүхэд хамгаалах байранд аваачсан байгаа. Хүүхдүүдэд сэтгэлзүйн эмчилгээ хийгдэж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллүүдийг үзээд сэтгэлзүй нь хямрах тохиолдол гарч байна.


















