Шинэ парламент намрын чуулгандаа БЭЛЭН ҮҮ?
Ирэх өдрүүдэд улс төр ширүүхэн өрнөнө. Энэ долоо хоногт шинэ парламентын анхны намрын чуулган нээлтээ хийх бол зэрэгцээд орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ч эхэлнэ. Анхдугаар чуулганаа хуралдуулж тангарагаа өргөн, Засгийн газрын байгуулж, ээлжит бус чуулганаар энэ оны төсөвт тодотгол хийн баталсан шинэ парламент ирэх дөрөв дэх өдөр анхны намрын чуулганаа нээнэ.
















