Экспортод гаргасан бараа, түүхий эд 8.3 хувиар буурчээ
Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2020 оны эхний 10 сарын дүнгээр 10423.1 сая ам.доллар болж 2019 оны мөн үеэс 1170.1 сая ам.доллар буюу 10.1 хувиар буурчээ. Экспортын дүн импортын дүнгээс 1549.1 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.


















