Олимпийн галыг олон нийтэд үзүүлж эхлэв
“Токио-2020” олимпийн наадам хойшилсноор олимпийн бамбарын аялал дөрөвдүгээр сараас хойш түр зогсоод байлаа.
“Токио-2020” олимпийн наадам хойшилсноор олимпийн бамбарын аялал дөрөвдүгээр сараас хойш түр зогсоод байлаа.
Гэр хорооллын айл цахилгааны утсаа газар доогуур татсан байснаас нь салаалуулж тогийг хулгайлж байгаа хэрэг гардаг. Үүний адил орон сууцны айлууд хөрш айлдаа цахилгаанаа хулгайд алдах тохиолдол бий. Айлууд цахилгаанаа хулгайлуулж байгаагаа мэдэх их амархан. Бүх юмаа салгаад хэдэн хором тоолуурын анивчдаг гэрлээ ажиглах хэрэгтэй.
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 15. Буд гараг. Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй шар бич өдөр.
Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагчийн зөвлөлөөс алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Хариу нэхээгүй тус” аяныг зохион байгуулж байна.
Дулаалгын ажлыг “Тайж тамга” гэх компани хийж байгаа. Хөөсөнцрийн хогоо ч авч яваагүй, бидэнд чирэгдэл учруулж байна. Энэ жилийн борооноор тав, дөрвөн давхрын оршин суугчид зутруу, усанд автсан байдалтай байсан. Дулаалгын ажил хийхийн хажуугаар дээврийг гэмтээсэн. Энэ янзаараа хоёр жилийн нүүрийг үзэх нь.
НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар, Хүрээлэн буй орчны цагдаа, Замын цагдаагийн хэлтэс, нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүрэг дэх Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч байгаа автомашинуудад хяналт тавин ажиллаж байна.
Энэ эсэргүүцэл эмх замбараагүй байдал болон өрнөж, гүйцэт намжаагүй байхад хэдхэн хоногийн өмнө өөр нэгэн өнгөт арьстныг цагдаагийнхан буудснаар Висконсин мужид дахин эсэргүүцэл, эмх замбараагүй байдал өрнөсөн юм.
Тус бүс нутагт ойд онцгой байдлын дэглэм тогтоож, хүмүүсийг ойн бүс рүү орохыг хоригложээ.
Хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ.
Өдөр бүр чидун жимсний тос хэрэглэх нь артерийн даралтыг бууруулахад тустай гэж Мельбурны Ла Тробын их сургуулийн эрдэмтэд мэдэгджээ
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн С.Одонтуяа өнөөдөр (2020.09.01) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав.
Өнөөдөр улсын хэмжээнд 1475 цэцэрлэг, ерөнхий боловсролын 834 сургууль, 93 их, дээд сургууль, коллеж танхимын болон танхимын бус хэлбэрээр сургалтаа эхэлж, нэг сая 40 мянга гаруй хүүхэд, залуус хичээлдээ орлоо.Эдгээрийн 83 мянга гаруй нь нэгдүгээр ангид элсэн орж байна.
Есдүгээр сарын 01-ний энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Баянзүрх дүүргийн 147 дугаар сургууль болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын хичээл, сургалттай танилцлаа. 147 дугаар сургуулийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж өнгөрсөн тавдугаар сард ашиглалтад оруулсан байна. 960 хүүхдийн суудалтай, 130 багш, ажилтантай энэ сургуульд 1135 хүүхэд суралцаж эхэллээ.
Түүний өгүүлснээр, урьдчилсан тайланд нисгэгчид амжилттай газардсан бөгөөд ямар нэгэн гэмтэл аваагүй гэнэ
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Улсын Онцгой комиссоос өнгөрөгч наймдугаар сард нийт 4069 иргэнийг эх оронд нь татан авах ажлыг зохион байгуулжээ.
Өнөөдөр дэлхий нийтээрээ хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлж байгаа. Гэхдээ тухайн улс орон бүр өөрийн онцлогт тохируулан арга хэмжээ зохион байгуулж байна. АНУ-ын өвчин судлалын төвийн эрдэмтэд их дээд сургуулийн оюутнуудын дотор коронавирусийн тохиолдол бүртгэгдвэл сургуулийнхаа байранд тусгаарлагдах ёстой. Учир нь гэртээ очвол гэр бүлийнхэндээ халдвар тараах учраас тухайн байранд нь тусгаарлах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргаж ажиллаж байна. Мөн Францын улсын их сургуулийн эрдэмтэд коронавирусийн халдвараар хэн хүндэрч, эндэгдэлд хүрэх талаар судалгаа хийсэн байна. Судалгаагаар илүүдэл жинтэй хүмүүс хэвийн жинтэй хүмүүсийг бодвол илүү өвчилж эндэх, илүү жинтэй хүмүүс амьсгалын аппаратад орсон судалгаа гарсан байна. Тиймээс жингийн илүүдэлгүй байж, жингээ хэвийн барих нь коронавирусээс сэргийлэх нэг арга гэдгийг сануулжээ.
Улсын Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийж байна. Улсын Онцгой комиссоос өнгөрөгч наймдугаар сард нийт 4069 иргэнийг эх оронд нь татан авах ажлыг зохион байгуулжээ.
Оросын иргэдийг коронавирусээс сэргийлэх вакцинжуулалт 11-12 дугаар сард эхэлнэ гэж ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгдсэнийг Известия дамжууллаа.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 318 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 315 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр иргэд нь наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 21 настай эрэгтэй, 58, 60 настай эмэгтэй хүн байна.