Х.Баттулга Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүгад баяр хүргэж, захидал илгээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Япон улсын 99 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Ёшихидэ Сүгад баяр хүргэж, захидал илгээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Япон улсын 99 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Ёшихидэ Сүгад баяр хүргэж, захидал илгээлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллах үеэрээ “Энэ үйлдвэр 150 мянган айлын орон сууц барих зорилтыг биелүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ” гэв. Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани 1990 онд байгуулдсан, уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Монгол гангаар Монголыг хөгжүүлнэ”гэсэн уриа, зорилготой. Улсдаа металлургийн анхдагч, хамгийн том ган үйлдвэрлэгч юм.
Эдийн засгийн өсөлт нь бүтээмжээр бус харин хөрөнгийн хуримтлал, байгалийн баялгийн өндөр ашиглалтаар голлон тэжээгдэж иржээ. Нөгөө талдаа, Монгол Улс уул уурхайгаас олсон орлогынхоо дийлэнхийг хэрэглээд зогсохгүй ирээдүйн орлогоо барьцаалан зээл авч байгаа тул хойч үедээ өр өвлүүлэхээр байна.
АНУ вирусийн халдварын тоогоор тэргүүлсэн хэвээр байгаа юм. Тус улсад цар тахал эхэлснээс хойш коронавирусийн халдвар авсан хүний тоо 6,6 саяыг давсан бол 197 мянга гаруй хүн нас барж, 2,49 сая хүн эдгэрчээ.
Энэ хоёр улс хоёулаа зэвсэгт хүчнээ тогтмол сайжруулан, сансрын салбар болон цахим орон зай дахь боломжуудыг өргөжүүлсээр байгааг Марк Эспер цохон тэмдэглэжээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үедээ Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлын явцтай танилцав. Тэрээр 80 жилийн настай, 200 гаруй км замыг шинэчлэхээр ажлаа эхэлсэн ч Ковид-19 цар тахлаас болж ажил удааширсан. Гэхдээ замаа хурдан дуусгах гэж чанаргүй юм хийж болохгүйгэдгийг хатуу анхааруулав.
Мэргэжлийн хяналтын байгууллага энэ оны төлөвлөгөөт ажлын хүрээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон, Өмнөговь аймгийн музей, сургууль, цэцэрлэг, номын сан, архивын өрөө, тасалгааны агаарт радоны хуримтлалын хэмжээг тодорхойлж, хүрээлэн буй орчин болон хүн амын эрүүл мэндэд цацрагийн сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа эсэхийг тогтоох тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ. Тандалт судалгаагаар нийт 50 байгууллагын өрөө, танхимын агаарт радоны хуримтлалыг тодорхойлох хэмжилт хийж “Цацрагийн аюулгүйн норм”-д заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн долоон байгууллагад зөвлөмж өгчээ.
Улсын Хоёрдугаар төв эмнэлэг Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөрт зориулж “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын 6 зорилт”-ын хүрээнд өдөрлөг зохион байгууллаа.
Түүнчлэн Facebook судалгааны зорилгоор Project Aria нэртэй төхөөрөмж ашиглаж эхлэх гэнэ. Энэ нь том нүдний шил шиг байх бөгөөд дүрс бичлэг, дуу, харцны чиглэлийн талаарх мэдээлэл болон байршил зэрэг хэрэглэгчийн төхөөрөмж боловсруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулах аж.
Энэ мэдэгдэл АНУ-ын Конгрессын Хятадын асуудал эрхэлсэн комиссын албан ёсны хуудас дээр нийтлэгдсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Дархан, Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан салбарыг ирэх жилүүдэд хөгжүүлэх дунд хугацааны бодлогоо танилцууллаа.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын ГХ-ийн сайд С.В.Лавровын урилгаар 2020 оны 9 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ.
Монгол Улсын Филармони нь үзвэрийн 49 дэх жилийн нээлтээ Төрийн шагналт Баянмонгол чуулгын “Ганган Дагшаа” шинэ уран бүтээлийн концертоор 2020 оны 9-р сарын 26-ны 18:00 цагт өөрийн тайзнаа нээх гэж байна.
Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө тус сургуулийн орос хэлний тэнхимийг хааж, багш нарыг халан, сурагчдыг тараах шийдвэр гарсан байна.
Нийслэлийн Захирагчийн ажлын алба, "Тавантолгой" компанийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа зарим асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл байдал 74,5 хувьтай байгаа аж. Дулааны эх үүсвэр хангамжийн байгууллагууд 2020-2021 оны өвлийн бэлтгэлд 1356 ажил төлөвлөснөөс гүйцэтгэл 80 хувьтай байгаа гэнэ.
2019 оны сүүлээр Хятад улсын нүүрсний импортын зах зээлийн дийлэнхийг Монгол Улс хангаж байсан ч “Covid-19”-ийн нөлөөгөөр уг зах зээлд эзлэх хувиа алдсан. Харин Австрали улсын экспорт тасралтгүй үргэлжилснээр Хятад улсын нүүрсний импортын зах зээлийн 53%-ийг бүрдүүлээд байна.
НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 10 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд 2020 оны 06 дугаар сарын 10-аас 09 дүгээр сарын 15-ныг хүртэл зохион байгуулжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу үүсгэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 09.30 цагаас хянан хэлэлцэхээр товлосон байна
Коронавирусийн цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг 2021 оны эцэс гэхэд долоон их наяд ам.долларын алдагдал хүлээнэ гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага таамаглажээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 807 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна