Д.ТРАМП ГАДААДЫН КИНОНД 100 ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛАВ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны дайн эрчимжиж байна. Тэрээр хилийн чанадад хийгдсэн бүх кинонд 100 хувийн татвар ногдуулахаар болсон нь олон улсын анхаарлыг татлаа. Сүүлийн үеийн Холливүд кинонууд хилийн чанадад зураг авалт ихээр хийгдэж буй нь Америкийн кино урлагийг мөхөлд хүргэж байна гэж Дональд Трамп үзэж байна. Дональд Трамп гадаадын кинонуудад 100 хувийн татвар ногдуулах асуудлаар хийсэн мэдэгдэлдээ, “Киног дахин Америкт хийхийг хүсэж байна” гэж онцолсон бөгөөд уг асуудлыг нэн даруй хэрэгжүүлж эхлэхийг холбогдох агентлагт даалгажээ.