Цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэхээр анхны туршилтыг хийлээ
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хүртэлх нийт 4,75 км зайд "AirTruck" буюу тусгай ложистикийн дрон ашиглан ачааг тээвэрлэх анхны туршилт хийгдлээ. Нийслэл хотын авто замын дэд бүтэц, түгжрэлээс шалтгаалан түргэн тусламжийн машин замын хөдөлгөөний ачаалалтай үед удааширдагтай холбоотой энэхүү төсөл хэрэгжиж байгаа аж.



















