С.Чимэг: Гар утсанд донтсон хүүхдэд аутимзтай төстэй шинж илэрч байна
Сүүлийн жилүүдэд техник технологи хөгжхийн зэрэгцээ бидний амьдралын алхам тутамд ухаалаг эд зүйлсээр дүүрчээ. Хамгийн наад захын жишээг дурдахад бүх насны хүмүүс өдөр тутмынхаа амьдралд ухаалаг утсыг хэрэглэж байна. Тэр тусмаа хүүхэд залуус хэт их утасны хэрэглээнээс болж өдөрт дор хаяж 5-8 цаг утсаа оролдож байх жишээний. Хэтэрхий олон цагаар утас ширтэх нь хүний хараа, мэдрэл, сэтгэн бодох чадварт сөрөг нөлөөтэйг эмч нар хэлдэг. Ялангуяа бага насны хүүхдүүдэд ухаалаг гар утас асар их хортой бөгөөд утас, компьютерт донтохыг дэлхий нийтэд дэлгэцийн дон хэмээн томъёолсон байдаг. Энэхүү нийгэмд тулгамдаж буй асуудлын талаар хүүхдийн их эмч С.Чимэгтэй ярилцсан юм.



















