Өсвөрийн таеквондочид 12 алт, 5 мөнгө, 8 хүрэл медальтай иржээ
Манай улсын таеквондогийн 15 тамирчин, 3 дасгалжуулагч БНСУ-д болсон Jeonju-гийн таеквондогийн олон улсын нээлттэй тэмцээн, Чунчон Солонгосын олон улсын нээлттэй тэмцээн, Сонгнам хүүхдийн олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцоод иржээ. Уг цуврал тэмцээнүүдээс манай өсвөрийн тамирчид эдгээр цуврал тэмцээнээс нийт 12 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ.