Эрх баригч намын дүрэм ЭРХ АШГИЙН дээр гарч чадах уу
МАН-ын нэрээр УИХ-д сонгогдож, Засгийн газрын гишүүнээр томилогдсон Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Б.Энх-Амгалан, Н.Наранбаатар нар хуулийг чанд сахиагүй нь тодорхой болж, гэм буруугаа дэнслүүлэхээ туллаа. Намын дүрмийн дагуу тэд цаашид МАН-аас улс төрийн дэмжлэг авах эрхгүй болж байна. МАН-ын нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвших, ажил, ажил албан тушаалд томилогдох боломжгүй гэсэн үг.



















