Шаамарын гүүрэн дээр зам тээврийн ноцтой осол гарчээ
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 08:13 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан.



















