А.Сарнай: ОХУ-аас дүрвэж ирсэн халимаг буриадуудад туслах аян эхлүүлж байна
Манай сангаас ОХУ-аас ирсэн хүмүүст тусламж үзүүлж эхэлсэн. Тусламж шаардлагатай маш олон хүн байгаагаас бидний санхүүгийн чадамж дутаж байна. Иймээс би ард түмэндээ тэр дундаа өөрийнхөө шавь нар ОХУ-д төгссөн бизнес эрхэлдэг санхүүгийн боломжтой хүмүүсээс хандив хүсэж байна.



















