Хойд Солонгос пуужин харвасны хариуд Өмнөд Солонгос сөнөөгч онгоцоор пуужин хаялаа
Тодруулбал, Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчин БНАСАУ-аас тусгаарладаг шугамаас хойд зүгт байх, тэнгисийн олон улсын хэсэг рүү "агаар-газар" ангиллын гурван пуужин харвасан байна. Энэ нь Хойд Солонгос лхагва гарагт пуужин харвасны хариу гэж БНСУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдэгдэлд өгүүлжээ.


















