Д.Сумъяабазар: Хотын хүн амын өсөлтийг бидний бүтээн байгуулалтын хурд гүйцэхгүй байгаа
Улаанбаатар хотын хүн ам механикаар жилд дунджаар 45 мянгаар нэмэгдэж байгаа. Ердийн өсөлт 30-35 мянга байна. Ингэхээр хотын хүн ам жилд 70-80 мянгаар өсөж байна гэсэн үг. Мөн автомашины хэрэглээ жилд 80 мянгаар нэмэгддэг. Бидний бүтээн байгуулалтын хурд эдгээр өсөлтийг гүйцэхгүй байгаа. Мөн хөрөнгө оруулалт дутагдалтай байна.

















