Шинээр 606 халдварын тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 606 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 285 Улаанбаатарт, 321 орон нутагт бүртгэгдэв. Мөн хугацаанд халдварын улмаас 2 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2085 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5052 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1341 хүний биеийн байдал хөнгөн бол 45 хүн нэн хүнд байна.



















