Хөгжлийн банктай холбоотой 19 хэргийг сэргээлээ
Зээл олгох шийдвэр гаргасан Хөгжлийн банкны үе үеийн удирдлагууд, зээл аваад эргэн төлөөгүй, зориулалтын бусаар ашигласан зэргээр чанаргүй ангилалд орсон зээлдэгчдийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Зээл олгох шийдвэр гаргасан Хөгжлийн банкны үе үеийн удирдлагууд, зээл аваад эргэн төлөөгүй, зориулалтын бусаар ашигласан зэргээр чанаргүй ангилалд орсон зээлдэгчдийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Украиныг тойрсон нөхцөл байдал хурцадсан, ОХУ хэзээ ч энэ улс руу дайрч болзошгүй гэж үзсэний улмаас дэлхийн улс орнууд иргэдээ Орос, Украин руу зорчихгүй байхыг анхааруулж байсан бол энэ удаад агаарын тээврийн компаниуд нислэгээ цуцалсан байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 10, II тунд 13, III тунд 77, IV тунд 67, нийт 167 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 53 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.8 хувь байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж “Хөх сувд-2022” мөсний баярын бэлтгэл ажилтай танилцаж, үзэж сонирхохоор ирэх жуулчид, дотоодын иргэдийг болзошгүй аваарь осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөөврийн ариун цэврийн байгууламж, хогийн цэг, хогийн сав хүртээмжтэй байршуулах чиглэлд зөвлөмж өглөө.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Орос, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг санал болгосон талаар Елисейн ордон мэдээлсэн байна. Улмаар Орос, АНУ энэ саналыг хүлээн авчээ.
Оросын томоохон хотууд болон Украинтай залгаа хилийн орчимд олон нийтийн газруудад халдлага үйлдэгдэж болзошгүй аюул байгааг Орос дахь АНУ-ын ЭСЯ америкчуудад анхааруулжээ. Энэ талаар ЭСЯ-ны сайт дээр мэдээлсэн байна.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж буй “Мандала” хотхоны барилгад гал гарчээ.
Нийслэлийн хэмжээнд 2022 оны 02 дугаар сарын 14-20-ны өдрүүдэд щ ахуйн гал түймрийн 34, аврах ажиллагааны 2, нийт 36 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Үүний шалтгаан нь 2021 онд гарсан цэргийн эргэлт юм. Цэргийнхэн иргэний засгийн газрыг тарааж, ерөнхийлөгчийг баривчилсанаас үүдэн энэ улсад хямрал нүүрлэж, өнгөрсөн онд ДНБ нь 18 хувиар, үндэсний валютынх нь ханш 34 хувиар унаж, улсын төсөвт ордог татварын хураамжууд эрс багасжээ.
Төрийн тэргүүний суудлаас эхлээд УИХ, Засгийн газрын танхимыг дүүргэсэн МАН-аас ард түмэн ихийг хүлээж буй. Тэр дундаа шударга бус байдалтай хийх тэмцлийг илүү чухалчилж, хэдийнэ бохирдож, шавар шавхайтайгаа хутгалдсан төрийг хэрхэн цэвэрлэхийг иргэд анхааралтай харж, ажиглаж байгаа. Ард түмний энэ хүлээлтийг МАН улс төрийн тоглоомондоо ч чамгүй сайн ашиглаж байна
“Монгол ньюс” мэдээллийн төвд Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан судлаач Э.Жамуха хэвлэлийн хурал хийнэ.
Түүхэн цуврал киног Жек Уэзерфордын "Чингис хаан ба орчин цагийн ертөнцийг бүтээсэн нь" номоос сэдэвлэн бүтээх бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх томоохон эзэнт гүрэн, түүнийг үүсгэн байгуулагчийн талаар өгүүлнэ гэж Америкийн Variety хэвлэл мэдээлсэн байна.
Өчигдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2022 оны 1 дүгээр сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 35,624,484 баримт хамрагдсан.
Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, цалин хангамж тааруу нь үнэн. Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн групп-ийнхний хэлж буйг ч ойлгож, хүлээн авч байна. Төрийн албан хаагчдын цалин хангамж, ялангуяа цагдаагийн албан хаагчдын цалин хөлс, ажиллах орчин, хангамжтай холбоотой эргэж харах асуудал цөөнгүй бий.
Бээжин-2022 өвлийн олимпод 91 орны 4000 гаруй тамирчин оролцож, 109 багц медалийг хүртлээ. Энэ олимпын дүнгээр Норвеги улс медалийн чансаагаар тэргүүлж байна. Норвеги улс 16 алт, найман мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ.
Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг www.ulaanbaatar.mn сайтаар хоёрдугаар сарын 16-ны 14:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны 14:00 цаг хүртэл авсан. Ийнхүү гурван өдөр үргэлжилсэн санал асуулгад нийт 7278 хүн саналаа өгсөн юм. Санал, асуулгад оролцогсдын 74.2 хувь нь тус саналыг дэмжсэн бол, үлдсэн 25.8 хувь нь дэмжээгүй байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 157 цэгт 157 багийн 749 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.
Өнөөдөр, хоёрдугаар сарын 21-ний даваа гаригт дахин 15 галт тэрэг явж, дүрвэгчдийг нүүлгэн шилжүүлэх юм байна. Нийтдээ 700 мянга орчим хүнийг Орос руу нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар Донецкийн эрх баригчид мэдэгджээ.
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулсаар цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн, жавартай хэвээр байна.
Оросын Спортын яамны мэдээлснээр, олимпын дүнгээр бүхий л ялагчид, шагналтнууд болон тэдний дасгалжуулагчид төрийн шагнал хүртэх юм байна.