Шинээр 120 тохиолдол батлагдаж, 1 нас баралт бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 120 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 70 Улаанбаатарт, 50 орон нутагт бүртгэгдэв. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай 1 нас баралт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1154 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 296 хүний биеийн байдал хөнгөн бол 12 хүн нэн хүнд байна.



















