Монголд амьдардаг Украины иргэд тайван цуглаан зохион байгуулж байна
Бид маш жижигхэн дэлхий дээр амьдарч байгаа. Өнөөдөр Украинд болж буй үйл явдал хэзээ нэгэн цагт Монголд болж магадгүй. Та бүхэн өөрсдийн сэтгэл зүрхнээсээ асуугаач. Эх орноо хамгаалж буй украинчуудын талд зогсох уу эсвэл хүний нутагт ирээд энгийн иргэдийг алж байгаа ОХУ-ын түрэмгийлэгчдийг дэмжих үү? Та бүхэн зүрх сэтгэлээсээ асуугаач. Энэ дайн нэг долоо хоногийн өмнөөс эхлээгүй. Энэ дайн 2014 оноос эхлэлтэй. Энэ найман жилийн хугацаанд 15 мянган Украин иргэн үхсэн.

















